Иргэн, байгууллагын бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай шинэ технологийн худалдан авалтыг санхүүжүүлэх зээл.
Тавигдах шаардлагууд:
- Өөрийн бизнесийн үйл ажиллагаанд зориулан шинэ технологи худалдан авах, болох захиалгаар хийлгэх гэрээ байгуулсан байх
- Бизнесийн зохих зөвшөөрөл, иргэний бичиг баримт бүрэн байх
- Зээлийг эргэн төлөх санхүүгийн чадвар нь баримтаар нотлогдож байх
- Бусдад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх
Барьцаа:
- Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, бараа бүтээгдэхүүн
- Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж
- Бүтээгдэхүүн (ББСБ-аас үнэлгээг тогтооно)
Зээлийн нөхцөл:
Тоног төхөөрөмжийн зээл | Мэдээллийн технологийн зээл | ||
---|---|---|---|
Зээлийн хэмжээ | 100 сая төгрөг хүртэл | 10 сая төгрөг хүртэл | |
Зээлийн хугацаа | 12 сар-18 сар | 12 сар | |
Зээлийн хүү | 3%-4% | 2% |
Бүрдүүлэх бичиг баримт:
Иргэний хувьд
- Зээлийн өргөдөл, анкет /ББСБ-ын маягтын дагуу/
- Цээж зураг
- Иргэний үнэмлэх
- Барьцаанд тавигдах хөрөнгийн бичиг баримтууд
- Бизнес зөвшөөрөл, бичиг баримтууд
- Орлого баталгаажуулах бичиг баримтууд, дансны хуулга
- Бусад
Байгууллагын хувьд
- Зээл хариуцагчийн өргөдөл, анкет /ББСБ-ын маягтын дагуу/
- ААН-ийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, компанийн дүрэм
- Гүйцэтгэх захирлын иргэний үнэмлэх
- Гүйцэтгэх захирал ААН-ыг төлөөлж зээл авах, зээлийн гэрээ байгуулах, хөрөнгө барьцаалах эрх, итгэмжлэх, зөвшөөрөл
- ААН-ын санхүүгийн сүүлийн 1 жилийн тайлан, борлуулалтын гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, дансны хуулга
- Барьцаанд тавигдах хөрөнгийн бичиг баримтууд
- Бусад