Танилцуулга

Эксим Финанс ББСБ

Эксим Финанс Банк Бус Санхүүгийн Байгууллага нь 2014 онд Санхүүгийн Зохицуулах Хорооноос 191 тоот тусгай зөвшөөрөл авснаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд гадаад худалдааны салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулсан зээлийн болон хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөгөө мэдээлэл өгөх чиглэлээр дагнан ажиллаж байна. 

Манай байгууллагын эрхэм зорилго нь Монгол Улсын гадаад худалдааг үр ашигтайгаар хөгжүүлэхэд санхүүгийн аргаар дэмжин оролцох явдал бөгөөд үүний тулд эн тэргүүнд Монгол Улсад үйлдвэрлэгдсэн болон Монгол Улсаас гаралтай түүхий эд, бараа материалын экспортлогчдийн үйл ажиллагааг дэмжсэн зээл, зөвлөх үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ, зарим тохиолдолд үндэсний үйлдвэрлэлийг сэргээхэд чиглэгдсэн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, шаардлагатай түүхий эд, бараа материалын импортыг дэмжсэн үйлчилгээг үзүүлдэг болно.

 

Үйлчилгээний хүрээ

  • Шуурхай зээл;
  • Импортын зээл;
  • Экспортын зээл;
  • Төслийн зээл;
  • Exim банкуудын зээл зуучлал;
  • Бизнесийн хэсэгчилсэн болон иж бүрэн судалгаа;
  • Хөрөнгө оруулалтын зуучлал;
  • Монгол Улсын болон олон улсын чанарын стандарт нэвтрүүлэлт;
  • Тоног төхөөрөмж, технологийн судалгаа;
  • Гадаад худалдааны зөвлөгөө, зуучлал;
  • Маркетингийн судлагаа, зөвлөгөө;
  • Санхүү, татварын зөвлөгөө;
  • Хөрөнгө оруулалтын гэрээ бэлтгэх, гэрээний төсөл боловсруулах;